Бусад

LIRA-SAPR Хавтгайн рамын тооцоо

Example 1. Analysis of 2D frame

Энэ хичээлээр та дараахь зүйлсийг хийж сурна:

  • Хавтгайн рамын тооцооны схем байгуулах
  • Бүтээцлэлийн хувилбаруудыг сонгох
  • Хүчлэлийн тооцооны хослол болон ачааны хүснэгт бөглөх
  • Рамын элэментүүдэд арматур тодорхойлох
  • Тасралтгүй дамнурууг бүтээцлэх
  • Баганыг бүтээцлэх

Бодлогын өгөгдөл:

Рамын схем ба түүний тулгуурын нөхцлийг зураг 1.1-т үзүүлэв.

Рамын элементүүдийн хөндлөн огтлол зураг 1.2-т үзүүлэв.

Рамын материал: B30 ангийн төмөр бетон Ачаанууд

  • Жигд тархсан тогтмол ачаа g1= 2.0 т/м
  • Жигд тархсан тогтмол ачаа g2= 1.5 т/м
  • Жигд тархсан тогтмол ачаа g3= 3.0 т/м
  • Жигд тархсан удаан хугацааны үйлчлэлтэй түр ачаа g4= 4.67 т/м
  • Жигд тархсан удаан хугацааны үйлчлэлтэй түр ачаа g5= 2.0 т/м
  • Салхины ачаа /зүүнээс/ P1= -1.0 т
  • Салхины ачаа /зүүнээс/ P2= -1.5 т
  • Салхины ачаа /зүүнээс/ P3= -0.75 т
  • Салхины ачаа /зүүнээс/ P4= -1.125 т
  • Салхины ачаа /баруунаас/ P1= 1.0 т
  • Салхины ачаа /баруунаас/ P2= 1.5 т
  • Салхины ачаа /баруунаас/ P3= 0.75 т
  • Салхины ачаа /баруунаас/ P4= 1.125 т

Тооцоог хийхдээ дараахь 1.3 зурагт үзүүлсэн ачааллын дагуу хийнэ.

Өгөгдөл болон тооцооны схем бэлэл болсон бол одоо ЛИРА САПР программаа нээнэ.

Старт цэс-All programs/ LIRA SAPR/LIRA-SAPR 201X

1-р алхам. Шинээр бодлого үүсгэх
  • Шинэ бодлого эхлэхийн тулд File цэсний New эсвэл (CTRL+N) дарна.
  • Дэлгэцэнд гарч ирсэн Model Type /загварын төрөл/ цонхны (2 – Three degrees of freedom per node (translations X, Z and rotation Uy) X0Z) мөрийг сонгоод
  • Бодлогоны нэрээ өгөөд
  • Шаардлагатай бол /тайлбар/ бичиж
  • Ok дарна

2-р алхам. Рамын геометр загвар үүсгэх

  • Create цэснээс Create regular fragments and grids (CTRL+SHIFT+R) эсвэл
  • Create and edit хэсгээс Зурган дээр дарна
  • Гарч ирсэн харилцах цонхонд дараахь өгөгдлүүдийг бөглөнө
  • Бусад параметрүүд праграммын анхны хэлбэрээр нь үлдээж Apply товч дарна.

Тооцооны загварын тухай мэдээллийг хадгалах:

  • File цэсний Save дарж хадгална. Эсвэл праграмын дэлгэцны зүүн дээд буланд байрлах  товч дээр дарж Save гэсэн дарааллаар хадгална.
  • Гарч ирсэн харилцах цонхонд бодлогын нэрийг бичиж, хадгадлах байршлыг сонгож Save дарна.

3-р алхам. Захын нөхцөл олгох

Эхлээд зангилаа болон элементийн дугаарыг дэлгэцэнд харуулна:

    • Options цэсний Flags of Drawings (CTRL+SHIFT+F) командыг сонгоно эсвэл дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрнөөс товчийг дарна.
    • Гарч ирсэн харилцах цонхны Elements хэсгийн Element numbers сонголтыг  идэвхжүүлнэ.
    • Дараа нь тус харилцах цонхны Nodes хэсгийн Node numbers сонголтыг идэвжүүлээд Redraw товч дарна.1 ба 2 дугаартай зангилааг сонгож захын нөхцөл олгох
    • Select цэсний Select Nodes команд эсвэл дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрнөөс товчлуур дээр дарна
    • Заагчийн тусламжтайгаар 1 ба 2 зангилааг сонгоно (сонгосон зангилаанууд улаан өнгөтэй болж харагдана)
    • Идэвхжсэний дараа Model цэсний Restrains (CTRL+SHIFT+V) команд эсвэл Create and edit хэсэгт байрлах Stiffness and restraints панелаас товчийг дарна
    • гарч ирсэн харилцах цонхноос (X, Z, UY) нүднүүдийг сонгоно Apply товч дарна.
      Зангилааг сонгоод тухайн харилцах цонхны чиглэлүүдийг идэвхжүүлснээр тухайн зангилаа нь сонгосон чиглэлд шилжилт хийхгүй гэсэн үг юм.

3 дугаартай зангилааг сонгож захын нөхцөл олгох

  • Заагчаар 3 дугаартай зангилааг сонгоно
  • Идэвхжсэний дараа Model цэсний Restrains (CTRL+SHIFT+V) команд эсвэл Create and edit хэсэгт байрлах Stiffness and restraints панелаас товчийг дарна
  • гарч ирсэн харилцах цонхноос (X, Z) нүднүүдийг сонгоно Apply товч дарна.

Зангилаа сонгох командыг идэвхгүй болгохын тулд доор байрлах хэрэгслийн мөрний товчлуур дээр дарж идэвхгүй болгоно.

4-р алхам. Бүтээцлэх загваруудыг тодорхойлох

  • Edit цэсний Design Option for Main Model команд эсвэл дэлгэцний дээд талын More edit options хэсгийн Design панелийн Design options товч дарна
  • Энэ харилцах цонхонд бүтээцлэлийн эхний хувилбарын параметрүүдийг өгнө.
  • Analysis of sections by: хэсгийн DCF сонголтыг сонгож Apply товч дарна.
  • Бусад өгөгдлүүд программын анхны өгөгдөл хэвээр үлдээж X товч дарж хааж гарна.

5-р алхам. Рамын элементүүдийн материалын шинж чанарыг тодорхойлох

Тооцоог хийхийн тулд рамын элементүүдийн материалын шинж чанарыг заавал тодорхойлж өгсөн байх ёстой. Тэдгээрийн тоо нь (FE) төгсгөлөг элементийн төрлөөс хамаардаг. Үүнд: хөндлөн огтлолын талбай, хөндлөн оглтлолын инерцийн моментууд, хавтан ба хавтанцар элементүүдийн зузаан,  уян харимхайн болон шилжисхийлтийн модуль, уян суурийн ул хөрсний итгэлцүүрийн модуль зэрэг багтана.

Материалын шинж чанар хөшүүнийг тодорхойлохдоо Properties цэсний Material Properties (CTRL+R) командыг сонгож гарч ирсэн харилцах цонхны List of Stiffnes type хэсэгт байрлах хөшүүний төрлүүдээс сонгосон элементдүүдрүүгээ зааж өгснөөр тодорхойлно.

Материалын өгөгдлийн багц үүсгэхийн тулд:

  • Properties цэсний Material Properties (CTRL+R)  Эсвэл дэлгэцний дээд талд байрлах Create and edit хэсгийн Stiffness and restraints панелийн товчийг дарж  гарч ирсэн харилцах цонхны ADD товчийг дарна.
  • Эхний хэсэгт нь хөндлөн огтлолын стандарт төрлүүд байрлана (Standart types of section)       Хоёрдахь хэсэгт нь цувимал гангын хөндлөн огтлолын шинж чанар (Database of steel section) Гуравдахь хэсэгт нь хавтанцар элемент, хөшүүний тоон үзүүлэлтүүд, стандарт бус хөндлөн огтлолтой төгсгөлөг элементийн төрөл болон нимгэн ханатай хөндлөн огтлол бүхий өгөгдлүүд байрлана.
  • Эхний хэсгээс Rect. bar дүрсийг 2 удаа товшино
  • Гарч ирсэн цонхонд дараах үзүүлэлтүүдийг өгнө
  • Уян харимхайн модуль E=3e6 т/м2 (e-г англи хэл дээр бичнэ)
  • Геометр хэмжээс B = 60 см; H = 40 см
  • Тухайн геометр хэмжээсээр өгөгдсөн загварыг хархын тулд Draw дарна
  • Өгөгдлийн мэдээллээ оруулахын тулд Ok товч дарна.
  • Дараа нь тухайн харилцах цонхны T-section хэлбэрийг 2 товшин нэмж материал үүсгэнэ
  • Уян харимхайн модуль E=3e6 т/м2 (e-г англи хэл дээр бичнэ)
  • Геометр хэмжээс B=20 см, H=60 см, B1=40 см, H1=20 см
  • Өгөгдлийн мэдээллээ оруулахын тулд Ok товч дарна.
  • X товч дарж хааж гарна.

Төмөр бетон (RC) бүтээцийн материал тодорхойлж өгөх:

Төмөр бетон бүтээцийн тооцоо нь шилбэ болон хавтанцар элементүүдийн шаардлагат арматурчлалыг тодорхойлоход оршино. Тооцоо хийх процесс нь NIP 2.03.01-84, TSN102-00, DSTU 3760-98, SP 63.13330.2012, DBN V.2.6-98:2009 гэх мэт норм дүрмийн шаардлагын  дагуу явагагдана. Арматурчлалын дөрвөн төрлийн модуль байдаг ба хязгаарын төлвийн нэгдүгээр бүлэг (ULS) хоёрдугаар бүлэг (SLS)-ийн дагуу тооцно.

  • Шилбэ
  • Хана, дамнуруу
  • Хучилт
  • Бүрхүүл /нимгэн ханат/ гэсэн дөрвөн модультай.

Материалын өгөгдөл оруулахдаа Stiffness and materials харилцах цонхны 2 дахь хэсэг (RC) дарна. Дараа нь Type=>Add дарж гарч ирсэн харилцах цонхонд параметрүүдийг зааж өгнө.

  • Арматурын модулийн жагсаалтаас BAR гэснийг сонгоно
  • Reinforcement буюу арматурчлах талбай хэсгээс Symmetric /тэгш хэмтэй/ арматурчлах гэж сонгоно
  • Design requirements for bars хэсгээс Regular column /энгийн багана/-ийг сонгож Do not
    account design requirements /бүтээцлэлийн шаардлагуудыг тооцохгүй/ гэсэн сонголтыг арилгана.
  • Serviceability limit states (SLS) хязгаарын 2-р бүлгийн тооцооны талбарт арматурын диамтетрыг 25 гэж сонгоно
  • Length of element /элементийн урт/ Effective length /тооцооны урт/ гэсэн талбарын Effective length factor option хэсгийг сонгож  параметрүүдийг LY = 0.7, LZ = 0.7 гэж өгнө
  • Comment хэсэгт Багана гэж бичнэ
  • Бусад параметрүүд програмын үндсэн өгөгдлийн дагуу байна
  • Apply товч дарж идэвхжүүлнэ.
  • Add товчийг дахиж дарна
  • Арматурын модулийн жагсаалтаас Wall-Beam гэснийг сонгоно
  • Reinforcement буюу арматурчлах талбай хэсгээс  Asymmetric /тэгш бус хэмтэй/ арматурчлах гэж сонгоно
  • Design requirements for bars хэсгээс Regular column /энгийн багана/-ийг сонгож Do not
    account design requirements /бүтээцлэлийн шаардлагуудыг тооцохгүй/ гэсэн сонголтыг арилгана.
  • Serviceability limit states (SLS) хязгаарын 2-р бүлгийн тооцооны талбарт арматурын диамтетрыг 25 гэж сонгоно
  • Length of element /элементийн урт/ Effective length /тооцооны урт/ гэсэн талбарын Effective length factor option хэсгийг сонгож  параметрүүдийг LY = 0.7, LZ = 0.7 гэж өгнө
  • Comment хэсэгт Дамнуруу гэж бичнэ
  • Бусад параметрүүд програмын үндсэн өгөгдлийн дагуу байна
  • Apply товч дарж идэвхжүүлнэ.

Stiffness and materials харилцах цонхны RC хэсгийн Concrete=>Add гэж ороод бетоны ангийг B30 гэж сонгоод товч дарж идэвхжүүлнэ. Дараа нь

Stiffness and materials харилцах цонхны RC хэсгийн Reinforcement=>Add арматурыг Default дарж автоматаар АIII гэж сонгоно.

Рамын элементүүдэд материал, хөшүүнийг өгөх:

Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрөөс Horizontal bar /хэвтээ шилбэ/ товчийг дарна. Ингэхдээ өмнө оруулсан материалын хөшүүний төрлийн жагсаалтаас /list of stiffness types/ 2.T-section 20×60     RC хэсгийн Type 2. Дамнуруу, Concrete B30, Reinforcement АIII зэргийг тус тус сонгосон байна.

Заагчийн тусламжтай тооцооны зөгвөрын хэвтээ байрлалтай бүх шилбэнүүдийг сонгоод /сонгосон шилбэнүүд улаан өнгөтэй болно/ Apply товч дарж идэвхжүүлнэ.  Apply товч дарсны дараа улаан шилбэнүүд хар өнгөтэй болох ба энэ нь материалын шинж чанар өгөгдлүүд орсон гэсэн үг юм.

Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрөөс Horizontal bar /хэвтээ шилбэ/ товчийг дарж идэвхгүй болгоод. Хажууд нь байрлах Vertical bar дарж /босоо шилбэ/ товчийг дарна. Ингэхдээ өмнө оруулсан материалын хөшүүний төрлийн жагсаалтаас /list of stiffness types/ 1.Rec. bar 60×40     RC хэсгийн Type 1. Багана, Concrete B30, Reinforcement АIII зэргийг тус тус сонгосон байна.

Заагчийн тусламжтай тооцооны зөгвөрын хэвтээ байрлалтай бүх шилбэнүүдийг сонгоод /сонгосон шилбэнүүд улаан өнгөтэй болно/ Apply товч дарж идэвхжүүлнэ.  Apply товч дарсны дараа улаан шилбэнүүд хар өнгөтэй болох ба энэ нь материалын шинж чанар өгөгдлүүд орсон гэсэн үг юм.Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрөөс Vertical bar дарж /босоо шилбэ/ товчийг дарж идэвхгүй болгоно.

X товч дарж Stiffness and materials харилцах цонхноос гарна.

6-р алхам. Ачаалалуудыг өгөх

Ачааллах хэлбэрийг хэрхэн өгөх вэ?

300 хүртэлх ачааллах хэлбэрийг өгч болдог. Ачаллах хэлбэр бүрт дурын нэр, дугаар өгч болно. Нэг ачааны төрөлд хэдэн ч тооны ачааг агуулж болно. Ачааллах хэлбэр болон дугаарыг оруулахдаа Loads цэсний Edit load cases командыг сонгож эсвэл Create and edit хэсгийн Loads панелаас  Edit load cases товчийг дарна.

  • Name хэсэгт ачааллах хэлбэрийн нэрийг бичнэ Type хэсгээс Dead гэж сонгоод Apply дарна
  • Дараагийн ачааллах хэлбэрийг оруулахдаа товч дарна
  • Name хэсэгт ачааллах хэлбэрийн нэрийг бичнэ Type хэсгээс Live гэж сонгоод Apply дарна
  • Дараагийн ачааллах хэлбэрийг оруулахдаа товч дарна
  • Name хэсэгт ачааллах хэлбэрийн нэрийг бичнэ Type хэсгээс Instant гэж сонгоод Apply дарна
  • Дараагийн ачааллах хэлбэрийг оруулахдаа товч дарна
  • Name хэсэгт ачааллах хэлбэрийн нэрийг бичнэ Type хэсгээс Instant гэж сонгоод Apply дарна

Ачааг хэрхэн өгөх вэ?

№1 ачааллын хэлбэр үүсгэх

  • Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрөөс Horizontal bar /хэвтээ шилбэ/ товчийг дарна.
  • 7 ба 8 дугаартай элементийг сонгоно
  • Loads цэсний Load on Nodes and Elements (CTRL+SHIFT+L)  командыг сонгож эсвэл Create and edit хэсгийн Load панелаас Load on Nodes and Elements хэсгийн доош заасан суман дээр дарж Load on Bars командыг ажилуулна.
  • Ачаалал оруулах харилцах цонхонд Global буюу ерөнхий тооллын систем, түүний Z тэнхлэгийн дагуух чиглэлийг авахаар санал болгосон байна.
  • Load type  хэсгийн жигд тархсан ачаалал үйлчилж байгаа зурагтай товчлуур дээр дарна
  • Гарч ирсэн парарметр цонхонд P=2.0 т/м гэж бичээд Ok товч дарж ачааг оруулна
  • 9 дугаартай элементийг сонгож тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн жигд тархсан ачаалал үйлчилж байгаа зурагтай товчлуур дээр дарна
  • Гарч ирсэн парарметр цонхонд P=1.5 т/м гэж бичээд Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 10 дугаартай элементийг сонгож тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн жигд тархсан ачаалал үйлчилж байгаа зурагтай товчлуур дээр дарна
  • Гарч ирсэн парарметр цонхонд P=3.0 т/м гэж бичээд Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна

№2 ачааллын хэлбэр үүсгэх

  • Ачааллах хэлбэрийн одоогын байгаа дугаарыг сольно. Next load case  товч дарж дугаарыг 2 болгоно.
  • Load type  хэсгийн трапец ачаалал үйлчилж байгаа зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P1 = 4.67 т/м, A1 = 0.5 м, P2 = 2.0 т/м, A2 = 3.5 м гэж бичээд Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна

№3 ачааллын хэлбэр үүсгэх

  • Ачааллах хэлбэрийн одоогын байгаа дугаарыг сольно. Next load case  товч дарж дугаарыг 3 болгоно.
  • Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрнөөс товчийг дарна
  • Заагчийн тусламжтай 4 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Define loads цонхны 2 дахь Loads on nodes хавтас руу орно
  • Global буюу ерөнхий тооллын системийг болон доор байрлах X тэнхлэгийнд агуух чиглэлийг сонгоно
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P= -1т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 7 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P= -1.5т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 6 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P3= -0.75т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 9 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P4= -1.125т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна

№4 ачааллын хэлбэр үүсгэх

  • Ачааллах хэлбэрийн одоогын байгаа дугаарыг сольно. Next load case  товч дарж дугаарыг 4 болгоно.
  • 4 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P= 0.75т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 6 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P= 1т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 9 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P2= 1.5т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • 7 дугаартай зангилааг тэмдэглэнэ
  • Load type  хэсгийн  зурагтай товчлуур дээр дарна
  • Параметр цонхонд P4= 1.125т гэсэн утга өгнө Ok товч дарж өгөгдлийг оруулна
  • Define loads цонхны Apply товч дарна
  • Дэлгэцний доор байрлах хэрэгслийн мөрнөөс товчийг дарж зангилаа тэмдэглэх командийг идэвхгүй болгоно

7-р алхам. Хүчлэлийн тооцооны хослолын хүснэгт DCF байгуулах

Барилгын нормын дагуу арматурын тооцоог хийхдээ хамгийн аюултай хүчлэлийн хослолуудаар гангын огтлолын хэмжээг тодорхойлж шалгах шаардлагатай. Тиймээс төмөр бетон ба ган бүтээцүүдийг тооцохдоо Хүчлэлийн тооцооны хослол DCF, Ачааны тооцооны хослол DCL – ийг хийх шаардлагатай байдаг. Хүчлэлийн тооцооны хослолын бодолт нь (DCF) барилгын нормын дагуу элементийн хөндлөн огтлолын эгцэгтэй цэгүүдэд үүсэх хамгийн их ачааллыг үндэслэж хийгддэг бол, Ачааны тооцооны хослолын бодолт нь (DCL) элементүүдийн хүчлэлүүд болон зангилааны шилжилтүүдийн зохих утгуудыг шууд нэмж тооцоолох замаар тооцдогоороой (DCF)- ээс ялгаатай юм. Жишээ бодлогын төгсгөлд DCF хүснэгтийг тодорхой тайлбарлаж харуулав.

  • Loads цэсний Design combination of Force DCF=>Create DCF table (CTRL+SHIFT+U) гэсэн дарааллаар эсвэл дэлгэцийн дээд хэсэгт байрлах Analysis хэсгийн DCF панелаас  DCF table товчийг дарна
  • Гарч ирсэн харилцах цонхонд ачааллах төрөл нь өмнө нь Edit load cases өгөгдсөн ачааллын хэлбэр цонхонд оруулсан өгөгдлүүдийг автоматаар DCF хүснэгтэнд үүсгэдэг. Одоо та гурав болон дөрөв гэсэн ачааллын өгөгдлүүдийг өөрчлөх хэрэгтэй.
  • Хүчлэлийн тооцооны хослол хийх цонхонд SNIP 2.01.07-85* норм дүрмийн заалтуудыг агуулдаг ба дараах өгөгдлүүдийг оруулна:
  1. 3-р ачаалал дээр дарж No. of group of mutually exclusive load cases  – ийн нүдэнд 1 гэж бичээд Apply товч дарна
  2. 4-р ачаалал дээр дарж No. of group of mutually exclusive load cases  – ийн нүдэнд 1 гэж бичээд Apply товч дарна
  3. Дараа нь Ok товч дарснаар уг харилцах цонх хаагдана

8-р алхам. Дам нуруунд тооцооны огтлол өгөх.

  • Тооцооны загвараас бүх хэвтээ элементүүдийг сонгож тэмдэглэнэ

Тооцооны загвараас зангилаа болон элементийг сонгосны дараа дэлэцийн дээр байрлах хэсэгт шинээр BARS хэсэг гарч ирнэ. Энэхүү хэсэгт зөвхөн тухайн сонгогдсон зангилаа элементтэй ажиллахад зориулагдсан функцууд агуулагдсан байдаг. Сонгосон элементийг идэвхгүй болгоход буцаад далд хэлбэртэй ордог.

  • Уг гарч ирсэн хэсгээс Design sections of Bark товчийг дарна
  • Гарч ирсэн харилцах цонхонд N=5 гэж оруулна Apply товч дарна

Гулзайлтын дагуу элементийг тооцохдоо гурав ба түүнээс дээш тооны огтлолоор тооцох шаардлагатай учир 5 гэж авав.

9-р алхам. Бүтээцийн элементүүдийг өгөх.

Бүтээцийн элемент (ДАМНУРУУ) үүсгэх

  • 7 ба 8 дугаартай хэвтээ элемент сонгож тэмдэглэнэ
  • Бүтээцийн элемент үүсгэхдээ шинээр үүссэн Bar хэсгийн Structural element товч дарна
  • Гарч ирсэн харилцах цонх Edit structural elements (StE)  хэсгийн Create товчийг дарна

Бүтээцийн элемент ДАМНУРУУ нь тасралтгүй үргэлжилдэг дамнуруу гэж үзэх хэрэгтэй.

Бүтээцийн элемент (БАГАНА) үүсгэх

  • Дэлгэцийн доор байрлах хэрэгслийн мөрөөс Vertical bar дарж /босоо шилбэ/ товчийг дарна
  • 1 ба 2 дугааратй босоо элементийг сонгоно
  • Бүтээцийн элемент үүсгэхдээ шинээр үүссэн Bar хэсгийн Structural element товч дарна
  • Гарч ирсэн харилцах цонх Edit structural elements (StE)  хэсгийн Create товчийг дарна

Бүтээцийн элемент БАГАНА нь тасралтгүй үргэлжилдэг урт Багана гэж үзэх хэрэгтэй.

10-р алхам. Рамын иж бүрэн тооцоо хийх.

  • Mode цэсний Complete Analysis командыг сонгоно эсвэл дэлгэцийн дээд хэсэгт байрлах Analysis  хэсгийн Analysis панелийн товчийг дарснаар рамыг бодно.

11-р алхам. Статик тооцооны үр дүнг харж шинжлэх.

Бодлогыг бодох процесс дууссаны дараа тооцооны үр дүн шинжилгээ нь дэлгэцийн дээр байрлах Results хэсэгт гарч ирнэ.

  • Тооцооны үр дүнд тооцооны загварын зангилаануудад шилжилт хийгдсэн байдал автоматаар дүрслэгдэн харагдана. Үүнийг зангилааны шилжилтгүүгээр дүрслэгдсэн байдлыг хархын тулд Deformations панелийн Initial model /анхны загвар/ товчийг дарна
    Дотоод хүчлэлийн эпюрыг гаргах:
  • Results хэсгийн Forces in Bar панелийн Moment Diagrams (My) товчийг дарвал гулзайлгах моментийн My эпюр гарч ирнэ.
  • Results хэсгийн Forces in Bar панелийн Shear Force Diagrams (Qz) товчийг дарвал хөндлөн хүчний Qz эпюр гарч ирнэ.
  • Qz эпюрийг өнгөний ялгарлаар буюу мозайкаар харахын тулд Results хэсгийн Forces in Bar панелийн Mosaic plot of forces in bars товчийг дарж харна

Идэвхтэй ачааллын дугаарыг солих:

  • Дэлгэцийн доод хэсэгт байрлах хэрэгслийн мөрний Load case No жагсаалтаас  No. 2 гэж сонгоод Apply товч дарна

Тооцооны үр дүнгийн хүснэгт үүсгэж харах:

  • Тооцооны загвараас хүчлэлийн тооцооны хослолын утгуудтай хүснэгт DCF – ийг дэлгэцэнд гаргахын тулд Results хэсгийн Tables панелийн суман дээр дарж нээгдсэн жагсаалтаас Standart tables товчийг дарна.
  • Гарч ирсэн Standart tables  харилцах цонхны DCF, design values сонгоод Apply товч дарна

Гарах үр дүнгээ *.txt,  *.html, *.rpt өргөтгөлтэйгээр гаргана авч харна.

12-р алхам. Арматурын тооцооны үр дүнг харж шинжлэх.

Бодуулах процесс дууссаны дараа дэлгэцийн дээд тал байрлах Design хэсгээс арматурчлалын үр дүнг харж шинжлэх боломжтой юм.

Арматурчлалын тооцооны үр дүнг харах

  • Дэлгэцийн доод хэрэгслийн мөрд байрлах information about Nodes and Elements (CTRL+SHIFT+I) товчийг дараад заагчийн тусламжтай тухайн загварын  дурын элемент  дээр дархад сонгосон арматурын тухай болон бусад мэдээллүүд гарч ирнэ.
  • Гарч ирсэн цонхны Longitudinal reinforcement /дагуу арматур/ хэсэгрүү шилжинэ. Энэ харилцах цонхонд сонгосон элементийн бүрэн мэдээлэл бас арматурын үр дүнгүүд багтсан байдаг.
  • X Close товч дарж гарна.
  • Загварыг буцаад Design хэсгийн RC:Rebars панелийн  Symmetric reinforcement /тэгт хэмтэй арматурчлал/ командыг сонгоно
  • Design хэсгийн RC:Rebars панелийн зүүн доод буланд байрлахCorner reinforcement AU1 /булангын арматур AU1/ товчийг дарж дагуу  арматурчлалын огтлолын талбайн дүрслэлийг мозайк буюу өнгөний ялгаралтайгаар харна.
  • Design хэсгийн RC:Rebars панелийн баруун доод буланд байрлахCorner reinforcement AU2 /булангын арматур AU2/ товчийг дарж дагуу  арматурчлалын огтлолын талбайн дүрслэлийг мозайк буюу өнгөний ялгаралтайгаар харна.
  • Тэгш бус хэмтэй арматурчлал горимлуу шилжихийн тулд Design хэсгийн RC:Rebars Asymmetric /тэгш бус хэмтэй/ арматурчлал товч дээр дарна

Арматурын тооцооны үр дүнгийн хүснэгт үүсгэж харах

  • Design хэсгийн Tables панель дээр дарж жагсаалтаас  Analysis results tables for RC /төмөр бетон бүтээцийн үр дүнгийн хүснэгт/ гэж сонгоно
  • Гарч ирсэн үр дүнгийн хүснэгтүүд цонхны Create table хэсгээс For all element /бүх элемент/ сонгоно
  • Table – on the screen товч дарж дэлгэцэнд харна

Төмөр бетон Рамын дам нурууны бүтээцлэл

13-р алхам. Дам нурууны зураг гаргах.

  • Design хэсгийн RC:Rebars панелийн Design beam товчийг дарна
  • 7 дугаартай элементийг заагчаар сонгоно. /өмнө үүсгэсэн бүтээцлэлтэй дам нуруу тусдаа цонхонд ачаалагдаж гарна/
  • Дам нурууны модульд Analysis товч дарна
  • Арматурчлалын эпюрийг хархын тулд Results цэсний  Material diagram эсвэл товч дарна
  • Дам нурууны зургыг хархын тулд Results цэсний Drawing эсвэл  товч дарна

Төмөр бетон Рамын дам нурууны бүтээцлэл

14-р алхам. Баганы  зураг гаргах.

  • Design хэсгийн RC:Rebars панелийн  Design column товчийг дарна
  • 1 дугаартай элементийг заагчаар сонгоно. /өмнө үүсгэсэн бүтээцлэлтэй багана тусдаа цонхонд ачаалагдаж гарна/
  • Баганы модульд Analysis товч дарна
  • Арматурчлалын эпюрийг хархын тулд Results цэсний  Material diagram эсвэл товч дарна
  • Дам нурууны зургыг хархын тулд Results цэсний Drawing эсвэл  товч дарна

Хүчлэлийн тооцооны хослол DCF

Хүчлэлийн тооцооны хослолд DCF тооцооны өгөгдлийг ЛИРА-САПР програм зохих барилгын нормын дагуу  автоматаар тодорхойлдог. DCF-ийг тооцоолоход хүчдэл хэв гажилтын төлөвийн бүрэлдхүүн хэсгүүдийн экстремум утгуудыг тодорхойлдог ба энэ нь хүчдэл хэв гажилтын төлөвийн шалгуурт хамгийн аюлтай DCF-ийн шалгуур гэж авч үздэг. Ингэхдээ төрөл бүрийн төгсгөлөг элементүүдийн (FE) хүчдэл хэв гажилтын төлөвийн янз бүрийн боломжуудыг авч үздэг энэ нь DCF-ийн тоог мэдэгдэхүйц багасгадаг.

Шилбэн элементийн хүчлэлийн тооцооны хослолын аюултай нөхцөлийн шалгуур нь шилжүүлсэн тэгш өнцөгт огтлолын онцгой цэгүүдэд тодорхойлсон нормаль болон шүргэгч хүчдэлийн экстремум утгууд болон огтлолд үүсэх хүчлэлийн экстремум утга болно.

Хүчдэлийг Wood-Armer-ийн аргаар тооцоолохдоо хавтгайн хүчдэлийн төлөв, хучилт болон хавтанцар элементүүдээр шалгуур болгон авдаг. Хүчдэлийн экстремум утгууд нь  бат бэхийг шалгуур болгон авч үздэг.

Хүчлэлийн тооцооны хослол DCF хүснэгтийг үүсгэх хэд хэдэн арга бий.

  • DCF-ийн параметрүүд нь бодлогын бүх ачааллын хэлбэрт тодорхойлсон байна.
  • Энд 9 н төрлийн ачааны хэлбэрийг зохих логик харилцан холбоогоор автоматаар олгодог. Ингэхдээ ачааллын хэлбэр нь эсрэг өөрчлөгдөх байдал, хамт үйлчлэхгүй байх, зэрэг ачааллагдах нөхцөл зэргийг харгалцан үзэх боломжтой байдаг. Ачааллын хэлбэр тус бүрд хамаарах дугаарыг дараах байдлаар өгсөн:

(0) – dead; ТОГТМОЛ
(1) – live; УДААН ХУГАЦААНЫ
(2) – short-term; БОГИНО ХУГАЦААНЫ
(3) – crane short-term; КРАНЫ
(4) – surge short-term; ТОРМОЗНЫ
(5) – earthquake (specific); ГАЗАР ХӨДЛӨЛИЙН
(6) – specific (except earthquake); ОНЦГОЙ (ГАЗАР ХӨДЛӨЛӨӨС БУСАД)
(7) – instant short-term; ЭГШИН ЗУУРЫН
(9) – inactive (wind static with pulsation). ИДЭВХИГҮЙ (САЛХИНЫ ЛУГШИЛТЫН ҮЕИЙН САЛХИНЫ СТАТИК)

Энэхүү ангилал нь нормативаас явгаатай. Жишээ нь: цасны ачаалал болон мөстөлтийн ачаалал тусдаа бүлэгт хуваагдахгүй. Гэхдээ хэрэглэгч өөрөө тэдгээрийг ачааллын аль хэлбэрт богино хугацааны, эсвэл удаан хугцаццны гэх мэтээр зааж өгч болно.

  • Программ нь тухайн ачааллын хэлбэрт хамаарагдах параметрүүдийг автоматаар авна. Гэхдээ хэрэглэгч тэтгээр параметрүүдийг өөрийн хүссэн байдлаар засаж өөрчлөх боломжтой юм.
  • DCF үүсгэх бүх үйлдлийг Design Combination of Forces гэсэн харилцах цонхы тусламжтайгаар гүйцэтгэнэ
  • DCF үүсгэх өгөгдлүүдийг тооцоо хийхээс өмнө, тооцооны загвар байгуулах үед, эсвэл тооцооны дараа тооцооны үр дүн харах үед өгөх боломжтой.

DCF хүснэгтийн парметрүүд

DCF-ын хүснэгтийн бодлогод өгөгдсөн бүх ачааллуудад гаргана. Тийм учраас DCF-ын өгөгдлийн харилцах цонхонд DCF-ийн анхны параметр байна. Ачааллын дугааруудыг өгөх дараалал дурын байж болно.

Хураангуй хүснэгтний эхний баганад ачааллын дугаарын тоо харагдана. Та энэ хүснэгтийг өгөгдлүүдийг  бүхэлд нь (харилцах цонхны доод хэсэгт) эсвэл хэсэгчлэн (DCF коэффициентын талбарт) харж болно.

DCF коэффициентүүдийг шалгахын тулд босоо болон хэвтээ гүйлгэх баар ашиглана.  Бүх DCF параметрүүд нь DCF параметр, DCF коэффициент гэсэн хоёр бүлэгт хуваагддаг.

DCF параметрүүд нь дараах өгөгдлүүдийг агуулна:

  • Ачааны коэффициент Yf: автоматаар дараахь утгуудыг авдаг
    • dead; ТОГТМОЛ                                                                                           Yf=1.1
    • live; УДААН ХУГАЦААНЫ                                                                            Yf=1.2
    • short-term; БОГИНО ХУГАЦААНЫ                                                              Yf=1.2
    • crane short-term; КРАНЫ                                                                              Yf=1.1
    • surge short-term; ТОРМОЗНЫ                                                                      Yf=1.1
    • instant short-term; ЭГШИН ЗУУРЫН                                                             Yf=1.4
    • specific (except earthquake); ОНЦГОЙ                                                         Yf=1.0
  • Үргэлжлэх хугацааны коэффициент Ψg: Үйлчлүүлэх гэж байгаа ачааллын ямар хэсэг нь удаан хугацааны үйлчилгээтэй болохыг заах итгэлцүүр. автоматаар дараахь утгуудыг авдаг:
    • Тогмтол болон удаан хугацааны ачаалалд                                             ψg = 1.0
    • Богино хугацааны ачааалалд                                                                   ψg = 0.35
    • Краны ачаалалд                                                                                         ψg = 0.6
    • Бусад ачаалалд                                                                                          ψg = 0.0
  • Дагалдах ачаалал: Тухайн ачаалаллын хувьд үндсэн ачаалалтай хамт авч үзэх шаардлагатай ачааллууд байдаг. Жишээ нь: хэрэв краны босоо ачааллыг үндсэн ачаалал гэж үзвэл тормозны хэвтээ чиглэлийн ачаалал дагалдах ачаалал болно. DCF-ын энэ параметрүүд нь тэдгээр ачааллуудын хоорондын логик холбоог харгалзаж үзэхэд зориулж дараах хоёр параметыг оруулсан байна.
    • No. of group of mutually exclusive load cases. /харилцан хамааралгүй ачааллын бүлэг/ Энэ параметр нь нэгэн зэрэг ажиллах боломжгүй ачааллыг зааж хязгаарлахад хэрэглэгддэг. Жишээ нь: салхины ачааллын баруун ба зүүн талаас үйлчлэх ачааллууд хамт үйлчлэхгүй.
    • Account of sign variability: Хэрэв энэ хэсэг сонгогдсон байвал, хослолын үндсэн хүчлэлийн тэмдэг өөрчлөгдөх магадлалыг тооцно. Жишээ нь: газар хөдлөлийн ачаалалд энэ хэмжигдэхүүнийг хэрэглэнэ.

Ачааллын тохиолдлуудын хоорондын логик холболтууд дээр хэд хэдэн хязгаарлалт тавигддаг: Үүнд.

a) Тогтмол(0) ба краны(3) ачаалалд чиглэл нь эсрэг тэмдэгтэй  байж болохгүй

b) Удаан хугацааны(1) Богино хугацааны (2) Эгшин зуурын (7) ачааллуудыг нэгтгэн боломжтой

с) Тормозны (4) ачаалал нь зөвхөн краны(3) ачааллын дагалдах ачаалал болох боломжтой

d) Удаан хугацааны(1) Богино хугацааны (2) Эгшин зуурын (7) газар хөдлөл (5) болон тусгай (6) ачааллууд нь дагалдана  ачаалал гэж үзэж болно.

e) Давхцаж дагалдахыг (ижил ачаалал хоёр ба түүнээс дээш дагалдан ачаалалтай ) үед зөвшөөрнө.

f) Нэгтгэсэн болон хамт үйлчлэхгүй ачааллын бүлэгт дагалдах ачааллыг оруулахыг хориглоно.

g) Хэрэглэгч нь 9 хүртэлх бүлгийг нэгтгэх, харилцан адилгүй байлгах боломжтой.

h) Динамик ачаалал нь ямар нэгэн ачааллын дагалдах ачаалал байж болохгүй.

Хүчлэлийн тооцооны хослолын итгэлтцүүрүүд  DCF coefficeents

DCF бүрт дөрвөн хослолыг авч үзнэ. Үүнд: Хоёр үндсэн хослол, нэг онцгой ачаа газар хөдлөлийн ачаатай,  нэг онцгой ачаа газар хөдлөлөөс бусад онцгой ачаатай. Хүчлэлүүдийн хослолуудын итгэлцүүрүүд Ψi, i = 1, 2, 3 нь зохих хүчлэлийн тооцооны хослолын дагуу мөр тус бүрд харгалзана. Ачааллын төрлөөс хамаарч итгэлцүүрийн утгуудыг програм өөрөө үүсгэдэг.

Ачааллын хэлбэр Үндсэн хослол Газар хөдлөлтийн ачаалал тооцсон онцгой хослол Газар хөдлөлийн ачаалал тооцоогүй онцгой хослол
1-р 2-р
Тогтмол 1 1 0.9 1
Удаан хугацааны 1 0.95 0.8 0.95
Богино хугацааны 1 0.9 0.5 0.8
Краны 1 0.9 0 0
Тормозны 1 0.9 0 0
Газар хөдлөлийн 0 0 1 0
Онцгой (газар хөдлөлөөс бусад) 0 0 0 0
Эгшин зуурын 1 0.9 0.5 0.8
Салхины 0 0 0 0

DCF тооцоо хийх нэгтгэсэн хүснэгтийг харилцах цонхны доод хэсэгт харагдана. Салхины статик ачааллын хувьд программаас өгөгдөх бүх итгэлцүүрүүд тэгтэй тэнцүү байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь лугшилт тооцсон салхины ачааллыг загварчлах онцлогтой холбоотой.

Нэгтгэсэн хүснэгт нь харилцах цонхны үндсэн хэсэгт өгөгдөл оруулснаар автоматаар бөглөгдөнө. Энэ хүснэгт нь 13 баганатай. Жишээ болгож хураангүй хүснэгтийн эхний мөрийг энд үзүүлэв.

Хураангуй хүснэгтийн аливаа параметрийг засварлахын тулд харилцах цонхны утгыг тохирох талбарт засварлаж болоно.

Ихийг харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close